Economic Update

Published 21 Nov 2011

Монгол Улс: Барилгын салбарын боломж

Монгол Улс барилгын салбар албан ёсоор үүсч хөгжсний 85жилийн ойг тэмдэглэж байна. Барилгын салбар дахь хувийн болон төрийн барилгын компаниудын хэрэгцээ ихээр бий болсноор ажлын байр бий болон, мөн цааашлаад орон сууцны салбарт өргөн хэрэгцээ бий болж байгаа нь харагдаж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн төсөлд оролцогч дотоодын компаний оролцоо тухайн салбар дахь хэрэгцээг улам нэмэгдүүлж байна.

Улсын эрдэс баялагын салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж буйгаас засгын газраас дараагын хэдэн жилд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг дэмжихээ мэдэгдсэн.

Үүнд 100,000 айлын орон сууц барих төлөвлөгөө, анх удаа өөрсдийн орон байр худалдан авч байгаа иргэн бүрт 1 сая төгрөг (772 сая ам.доллар) зэрэг хөтөлбөрүүд ойрхон байгаа бөгөөд үүнийг 2012 онд Парламентийн сонгуульд С.Батболдын нэр хүндийг өсгөх боломж гэж зарим нь үзэж байна. Үүнтэй зэрэгцэн дотоодын болон гадаадын пүүс компаниуд дараагын 5 жилд гол үйлдвэрлэл болох зэс, нүүрсний уурхайн барилгын ажилд ихээр оролцож эхэлжээ.

Монголын хөрөнгө оруулалт, худалдаа, барилгын Барилга групп энэ оны 9 сарын 2-5ний өдрүүдэд Улаанбаатар хотноо олон улсын барилгын үзэсгэлэн 4 дэх удаагаа зохион байгуулж Америк, Канад, Хятад, Оросын Холбооны улсын төлөөлөгчдөөс гадна 120 гаруй байгууллага оролцсон байна.

Зам, Тээвэр, Барилга, Хот Тохжилтын Яамны болон Монголын Барилгачдын Холбооны дэмжлэгтэйгээр Барилга групп 1992 онд байгуулагдаж Монголын төрийн өмчит Барилгын компаний амжилт болж чадсан юм. Энэ нь барилгын худалдааны сүлжээг байгуулах, барилгын шинэ технологийг танилцуулах зорилготой байгуулагджээ.

Таван Толгой нүүрсний орд, Оюу Толгой зэс-алтны төслөөс харахад барилгын салбар цаашид хурдацтай хөгжиж, үүнээс дараагын таван жилд ДНБ 2 дахин өсч, нэг хүнд ногдох орлого одоогын 3200 ам доллараас даруй 10000 ам доллар орчим болж өснө гэж тооцоолжээ.

Үндэсний статистикийн газраас 1 сард мэдэгдэхдээ 2010 онд 350 тэрбум төг (270.3 сая ам.доллар) ыг жилд 25,6 % аар өсч буй барилгын салбарт зориулсан бол Дэлхийн Банкны мэдэгдснээр Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт компаниудын 26% нь барилгын салбарынх байсан бол энэ нь улсын гол аж үйлдвэрлэл болох уул уурхайн салбараас даруй 2% иар л бага байсан байна. Засгийн Газраас баримталж буй төлөвлөгөөнд улсын нийслэлд 100 000 айлын орон сууцыг барьж хот төлөвлөлт болон иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх үүнд цэвэр усны хангамж, ус цэвэршүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.

Шинээр орон сууц худалдан авч байгаа иргэдийг улсаас дэмжин иргэн бүрт нэг сая төгрөг (772.2 ам.доллар)ын дэмжлэг өгнө гэж амласны эхлэл нь Улаанбаатар хотын Яармагын дэнж дээр баригдаж байгаа 15000 айлын орон сууцны барилга билээ.

Нийт төсөл 800тэрбум төгрөг (617.8 сая ам.доллар)ийн өртөгтэй бол үүнээс 467 тэрбум төгрөг (360,6 сая ам.доллар) нь барилгын салбарт хувиарлагдсан байна.

Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Ч. Хүрэлбаатар 9 дүгээр сард мэдэгдснээр дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтын талаар УИХ-ын гишүүдэд мэдэгдэхдээ Засгын Газрын сонгосон компаниуд уг төслийн 41 гаруй ажлыг 13,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэлээ.

Энэхүү төслийг Хятадын Хөгжлийн Банк болон Кувейтын Хөрөнгө Оруулалтын Газрын оролцоотойгоор хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хот дахь шинэ олон улсын нисэх онгоцны буудлын ажил 2012 оны эхээр эхлэн 3 жилийн хугацаатайгаар барьж дуусахаар төлөвлөсөн байна. Япон улсын 270 сая ам.долларын зээлээр барьж буй энэхүү байгууламж нь хүчтэй салхинаас бүрэн хамгаалах болон онгоцны бүхий л шинэ төрлийн засвар үйлчилгээ зэрэг хийх боломжтой болох юм.

Аливаа түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход Хятад улсаас хамааралтай байгааг төгсгөл болгон анх удаа Монгол Улсааас далай руу гарах гарц бүхий Улаанбаатараас зүүн зүгт Транс Сиберийн зүүн замаар Монголын Төмөр замын барих төлөвлөгөө хэрэгжих гэж байна.

Оюу Толгой уурхайд 14 000 гаруй ажил олгохоор төлөвлөсний 60% нь Монгол улсын иргэн байх ба 3 сая гаруй хүн амтай улсын хүчин чадлаас хэтэрсэн хэрэгцээ үүсч болзошгүй. Барилгын салбарт бий болоод буй чухал асуудлын нэг нь хөдөлмөрлөх хүч болоод байгаа билээ.

Зам, Тээвэр, Барилга, Хот Тохжилтын Яамны Барилга, Орон Сууцны Бодлогын Газрын дарга Б.Баасан 8 дугаар сард мэдэгдэхдээ 100 000 орон сууцыг барихад яамнаас Монгол ажилчдыг сургах талаар арга хэмжээ авч байна. Цаашид 2016 гэхэд барилгын материалын 70% ийг дотоодын үйлдвэрээс авна гэжээ.

 

Mongolia: Construction potential

As Mongolia marks 85 years since its building sector was formally established, intensive demand for private and public construction is creating jobs and furthering the need in the residential segment, while domestic involvement in foreign-led mining projects is adding to the overall demand in the sector.

The government has announced ambitious spending plans for the next few years, with confidence fuelled by rising foreign investment in the country’s resource wealth. Big-ticket projects such as the plan to build 100,000 homes and give citizens MNT1m ($772) towards the purchase of their own home are under way and are expected to boost Sukhbaatar Batbold administration’s chances in the parliamentary elections due in 2012. Meanwhile local and foreign firms are stepping up the construction of vast copper and coal mines set to come on-stream in the next five years.

Capitalising on the momentum, Mongolian investment, trade and industry group Barilga held its fourth international construction expo in the capital, Ulaanbaatar on September 2-5, welcoming 120 organisations as well as representatives from the US, China, Japan and Russia. Supported by the Ministry of Roads, Transportation, Construction and Urban Development as well as the Mongolian Builder’s Association, Barilga – formed in 1992 as a successor to the state-owned Mongolian Construction Company – the event was aimed at establishing trade links and introducing new building technologies.

The conference came as rapid growth is being registered in a building industry made buoyant by expected wealth from the vast Oyu Tolgoi copper-gold project and Tavan Tolgoi coal mine. These are estimated to double GDP in the next five years and raise per-capita income from the current $3200 to some $10,000.

The government’s statistics body revealed in January that 2010 saw spending of MNT350bn ($270.3m) nationwide on construction, a 25.6% year-on-year rise, while the World Bank said in March that the building sector registered 38% year-on-year growth. The World Bank also found that 26% of the total listed companies on the Mongolian Stock Exchange were involved in construction, just 2% lower than the country’s mainstay industry of mining.

Among the government’s key modernisation plans is a strategy to build 100,000 new housing units in the capital to improve urban living conditions as well as water supply and sanitation nationwide. The administration has pledged to pay MNT1m ($772.20) to each eligible citizen towards the purchase of a new housing unit, with an apartment block with 15,000 units already under construction on Ulaanbaatar’s Yarmag Hill. Officials have said the project will cost MNT800bn ($617.8m), MNT467bn ($360.6m) of which would be allocated to the construction sector.

In September, the head of the cabinet secretariat of government, Ch. Khurelbaatar, gave a report to cabinet members on the implementation of a middle-term programme that involves the cabinet selecting enterprises to execute 41 works reflected in the programme with capitals of MNT13.3bn ($10.3m). The project will be undertaken with loans from the Development Bank of China and cooperation with the Investment Department of Kuwait.

Work on a new international airport for Ulaanbaatar is scheduled to begin in early 2012 and take three years to complete. Built with a $270m loan from Japan, the new facility will be able to service all larger modern aircraft and provide better protection from high winds. The transport link comes amid plans to develop an eastern link from the Trans-Mongolian rail line heading east from Ulaanbaatar to the eastern Trans-Siberia route, which will link Mongolia directly to a sea port for the first time, ending the current reliance on China for export of raw materials, goods and products.

With the Oyu Tolgoi mine expected to employ some 14,000 workers – 60% of which will be Mongolian – and the demand for other mining-related construction workers potentially exceeding the capacity of country’s widely spread population of 3m, an important issue arising in construction is labour.

The chief of the Building and Apartment Policy Board of the Ministry of Road, Transportation and Urban Development, B. Baasan said in August that the ministry’s policy would be to train Mongolian workers to build the 100,000 apartments. And that 70% of the building material would come from domestic factories by 2016.