Economic Update

Published 06 Nov 2014

In Mongolian

Strong demand at home and abroad could prompt higher investment in Mongolia’s dairy industry as the country strives to return to self-sufficiency in milk, as well as capitalise on export potential in the region.

Mongolia’s agricultural industry remains key to the economy, with farming production accounting for 16.5% of GDP. Although it is gradually being supplanted by the mining sector, agriculture is the greatest single employer in the economy, representing 27.7% of the total labour pool, according to a recent report by the World Bank. The dairy and associated livestock segment is the greatest contributor to the sector, comprising around 50% of its workers and more than half its annual output in terms of value.

Traditionally the dairy segment has been a strong performer, with nomadic herding and traditional dairy-product making at the heart of Mongolian society. Self sufficient in milk production during the socialist era, the country suffered a downturn in the 1990s, due to a fall in state support and extensive livestock losses. Extreme climatic conditions at the turn of the century saw up to 30% of farm animals perish, including nearly all the dairy cows.

This loss in production capacity, combined with a lack of investment in processing technology in existing plants, saw the gap in supplies made up with imported materials.

Boosting investment and production

Under the 2007-16 National Dairy Plan the government set the target of boosting production capacity to meet 90% of domestic milk demand. While it is unlikely this goal can be achieved, with imports still necessary to bridge the supply gap, producers are looking for technological solutions, such as keeping products fresher for longer, and improving processing and quality, as well as local initiatives to promote small-scale, organic producers.

Investments could pay off in the medium term, as low domestic consumption rates offer an opportunity to develop the market, according to Ts. Erdenebileg, chief executive of mixed foods and beverages firm APU. “Mongolia needs to develop its capacity in industrial dairy farming, as the segment offers strong potential for growth. Annual dairy consumption in the country is 70 kg per person compared to more than 150 kg in more developed markets,” he told OBG.

Further investment in the sector is needed to bolster existing infrastructure and improve output by raising food stock quality for cattle and developing higher quality breeding and quality control programmes, Erdenebileg said.

Organic milk production also poses an opportunity to create jobs in rural area, according to A. Tungalag, CEO of Darkhan Khuns JSC, a food producer, which provides grass and feed in exchange for fresh milk. “If more companies begin doing this, Mongolia can be self-sufficient in milk,” he told OBG.

Export opportunities

Mongolia is a nomadic country and products such as milk and meat are 100% organic, which creates a big opportunity given the shift of consumer preferences towards natural products. Indeed, the organic dairy market is expected to be worth $15.9bn by 2019, according to Transparency Market Research, rising from $11.16bn in 2012.

In Mongolia, the dairy segment has the potential to grow its exports market, particularly in neighbouring countries like Russia, said B. Gantulga, the CEO of dairy producer Suu.

“The eastern region of Russia suffers from a deficit in fresh milk,” he told OBG. “If Mongolia were able to effectively develop its domestic production capacity, it could begin exporting considerable quantities of milk to the country.”

Russia’s current ban on agriculture and food imports from the EU, a response to recently imposed sanctions over Moscow’s alleged involvement in military action in Ukraine, could also open doors for Mongolian produce.

Mongolia would be able to fill only a fraction of the $6.5bn gap created by the Russian ban on certain EU foodstuffs. But with dairy products among those covered by the bans, there could be a potential market opening up across the border. This opening was widened during the visit to Mongolia by Russian President, Vladimir Putin, in early September. Putin said there were significant opportunities for Mongolian primary producers to export meat and other animal husbandry products to his country, and that cooperation in agriculture among other fields could be stepped up.

 

 

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбар дахь боломжууд

In English

Дотоодын болон гадаадын зах зээл дахь сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байгаатай холбогдуулан Монгол Улс өөрийн дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг болох, цаашлаад бүс нутгийн хэмжээнд сүү экспортлох боломжуудыг бодитоор хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ба тухайн зорилгод хүрэхэд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт бодит хөрөнгө оруулалт шаардлагатай.

ДНБ-ий 16.5%-ийг бүрдүүлэгч хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч байсаар байна. Хэдий уул уурхайн салбарт бага багаар шахагдаж байгаа боловч хөдөө аж ахуй нь эдийн засгийн хамгийн том ажил олгогч салбар буюу нийт ажиллах хүчний 27.7%-ийг бүрдүүлж байгаа нь саяхны Дэлхийн Банкны судалгаанаас харагдсан.  Хөдөө аж ахуйн салбар дотроо сүү, сүүн бүтээгдэхүүн болон холбогдох мал аж ахуйн сегмент нь салбарын нийт ажиллах хүчний 50 гаруй хувийг бүрдүүлээд зогсохгүй жилийн нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнийн дүнгийн талаас дээш хувийг бүрдүүлдгээрээ салбарын хамгийн том сегментэд тооцогддог.

Малаа дээдэлдэг нүүдэлчин ард түмний хувьд мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хэзээнээс эдийн засгийн хүчтэй салбар байсаар ирсэн. Монгол Улс социалист нийгмийн үед дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг байсан боловч 1990 оны дараах шилжилтийн он жилүүдэд тухайн салбарт үзүүлэх төрийн дэмжлэг дутмаг болж мөн малын тоо толгой их хэмжээгээр буурсантай холбогдон сүү, сүүн бүтээгдэхүүний салбар уналтанд орсон. Зуун солигдох он жилүүдэд цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан нийт малын тоо толгойн 30% орчим үрэгдсэн ба тэр дундаа сүүний чиглэлийн үнээнүүд бараг үлдээгүй нь томоохон сөрөг нөлөө үзүүлсэн.

Салбарын энэхүү үйлдвэрлэлийн хүчин чадлын алдагдал болон үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийн боловсруулах технологийн хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас үүдэн дотоодын хангамж буурсан нь хилийн чанадаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортлох шаардлагад хүргэсэн.

Хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь

Засгийн газраас 2007-2016 онуудад авч хэрэгжүүлэхээр баталсан “Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дотоодын сүүний хэрэгцээний 90 хувийг хангах хэмжээнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Хэдий энэ зорилгод хүрэх магадлал бага байгаа бөгөөд сүүний импортын хэрэгцээ байсаар байгаа ч дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс бүтээгдэхүүнийг илүү урт хугацаанд шинээр нь хадгалах, боловсруулалт болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зэрэг технологийн шийдлүүдийг эрэлхийлсээр байна. Мөн төрөөс орон нутгийн хэмжээнд бага хэмжээний хүчин чадал бүхий органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

“Салбарын хөрөнгө оруулалт нь дунд хугацаанд өгөөжөө үзүүлэх боломжтой. Учир нь Монгол орны дотоодын хэрэглээний түвшин бага байгаа нь салбар цаашид хөгжих орон зай, боломж байгааг илтгэж байна” хэмээн “АПУ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг манайд өгсөн ярилцлагандаа дурдсан юм. Мөн тэрээр “Монгол Улс өөрийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсын нэг хүнд ноогдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ ердөө 70 кг байгаа нь бусад хөгжингүй орнуудын дундаж болох 150 кг-ын хэмжээтэй харьцуулахад бага байгаа нь тухайн салбар нь цаашид хөгжих өндөр боломжтойг харуулж байна” хэмээн нэмж өгүүлсэн.

Одоогийн салбарын дэд бүтцийг сайжруулах, үнээний идэш тэжээлийн чанарыг дээшлүүлэх, үүлдрийг сайжруулах болон зохистой чанарын хяналтат хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд салбарын хэмжээнд нэмэлт хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байгаа тухай ноён Эрдэнэбилэг мөн яриандаа тодотгосон юм.

Органик сүүний үйлдвэрлэл нь мөн алслагдмал хөдөө, орон нутагт ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлж байна гэж “Дархан Хүнс” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Тунгалаг манайд өгсөн ярилцлагандаа дурдсан. “Дархан Хүнс” ХК нь үндэсний хүнс үйлдвэрлэгч компани бөгөөд малчидтай малын тэжээлийг сүүгээр солих байдлаар бартерийн худалдаа хийдэг. Тэрээр яриандаа “Хэрвээ олон, олон компани ингэж ажиллавал Монгол Улс дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Экспортын боломжууд

Монгол Улс нь нүүдлийн аж ахуйн соёлтой орон бөгөөд сүү, мах зэрэг бүтээгдэхүүнүүд нь 100% органик байдаг. Хэрэглэгчдийн сонголт байгалийн гаралтай бүтээгдэхүүн рүү түлхүү хандаж байгаа энэ цаг үед Монголын хөдөө аж ахуйн салбарт хөгжиж, дэвших том боломж гарч ирж байна. “Транспэрэнси Маркет Рийсёрч”-н (Transparency Market Research) хийсэн судалгааны дагуу дэлхийн органик сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 2012 оны 11.16 тэрбум ам.долларын түвшингээс өсөн нэмэгдэж 2019 он гэхэд 15.9 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй гэж үзсэн.

Монголд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын гадаад зах зээл рүү хандсан экспортыг нэмэгдүүлэх, ялангуяа ОХУ зэрэг хөрш орнууд дээр төвлөрөн ажиллах боломжтой хэмээн үндэсний сүү, цагаан идээ үйлдвэрлэгч “Сүү” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга яриандаа тодотгосон.

“ОХУ-ын зүүн бүс нутаг шинэ сүүний дутагдалд орсон байгаа тул хэрвээ Монгол Улс дотоодын хүчин чадлаа үр ашигтайгаар нэмэгдүүлж чадвал ОХУ руу нэлээд хэмжээний сүүг экспортолж эхлэх боломжтой” гэж манайд өгсөн ярилцлагандаа дурдсан.

Украйнд болсон цэргийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгагдсан  ОХУ нь Европын Холбооны улсуудаас импортолдог байсан хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнүүд дээр хориг тавьсан байгаа билээ. Энэ явдал нь Монголын үйлдвэрлэгчдэд бас нэгэн боломжийг нээж өгч байгааг үгүйсгэхгүй.

ОХУ-аас Европын Холбоонд тавьсан хүнсний хоригоос үүдэлтэй 6.5 тэрбум ам.долларын заагийн ердөө бага хэсгийг Монгол Улс нөхөх боломжтой. Хэдий тийм боловч тухайн хоригт сүү, сүүн бүтээгдэхүүн багтсан байгаа нь Монгол Улсын хойд хөршид боломжит зах зээл нээгдэх боломжтой юм. Энэ оны 9 дүгээр сарын эхээр болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалаар энэхүү боломж улам ч үнэнд ойртсон гэж хэлж болно. В.Путин өөрийн айлчлалын үеэр Монголын мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлох бодитой боломжууд байгааг дурдахын сацуу хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах тал дээр ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.