- Home
- About OBG
- Publications
- Algeria
- Bahamas
- Bahrain
- Brunei Darussalam
- Bulgaria
- Colombia
- ECOWAS
- Egypt
- Gabon
- Ghana
- Indonesia
- Jordan
- Kuwait
- Lebanon
- Malaysia
- Mongolia
- Morocco
- Nigeria
- Oman
- Papua New Guinea
- Peru
- Philippines
- Qatar
- Romania
- Sabah
- Sarawak
- Saudi Arabia
- Senegal
- South Africa
- Syria
- Taiwan
- Thailand
- Tunisia
- Turkey
- UAE: Abu Dhabi
- UAE: Ajman
- UAE: Dubai
- UAE: Ras Al Khaimah
- UAE: Sharjah
- Ukraine
- Consultancy
- FREE Updates
- Algeria
- Bahamas
- Bahrain
- Brunei Darussalam
- Colombia
- Egypt
- Gabon
- Ghana
- Indonesia
- Jordan
- Kuwait
- Lebanon
- Malaysia
- Mongolia
- Morocco
- Nigeria
- Oman
- Papua New Guinea
- Peru
- Philippines
- Qatar
- Romania
- Sabah
- Sarawak
- Saudi Arabia
- Senegal
- South Africa
- Syria
- Thailand
- Tunisia
- Turkey
- UAE: Abu Dhabi
- UAE: Dubai
- UAE: Ras Al Khaimah
- UAE: Sharjah
- Regions
- Sectors
- Events
- Media
- Contact Us
- Shop
- Subscribe
THE INSIDE EDGE
Country Coverage
- Algeria
- Bahamas
- Bahrain
- Brunei Darussalam
- Bulgaria
- Colombia
- ECOWAS
- Egypt
- Gabon
- Ghana
- Indonesia
- Jordan
- Kuwait
- Lebanon
- Libya
- Malaysia
- Mongolia
- Morocco
- Nigeria
- Oman
- Papua New Guinea
- Peru
- Philippines
- Qatar
- Romania
- Sabah
- Sarawak
- Saudi Arabia
- Senegal
- South Africa
- Syria
- Taiwan
- Thailand
- Tunisia
- Turkey
- UAE: Abu Dhabi
- UAE: Ajman
- UAE: Dubai
- UAE: Ras Al Khaimah
- UAE: Sharjah
- Ukraine
Economic Update
Mongolia: Investing in health
Asia | 10 Feb 2012Монгол улс: Эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт
Монгол улсын уул уурхайн үсрэнгүй хөгжлийн өнөө үед төрийн удирдлагууд амлалтаа биелүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирсэн орлогоос санхүүждэг хүний хөгжлийн санг/ХХС/ эрүүл мэнд боловсролын салбарт хувиарилахаар хичээн ажиллаж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, ХХС-ийн Ардын намын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт 1-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэхдээ: “Энэ сан нь төрөөс нийгмийн эмзэг бүлгийнхэн, оюутан сурагчид, малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, ирээдүй хойч үед үлдээх өв хөрөнгө юм” гэж тодорхойлов. Тэрээр уул уурхай, дэд бүтэц голлох салбар боловч сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, амьдрах орчныг дээшлүүлэхэд зарцуулах нь түүнээс илүү болохыг чухалчилав.
Монгол улсын парламент 2008 оны үндэсний хөгжлийн хэтийн төлөвлөлтөнд монгол хүний хөгжлийн үнэлэмжийг 2020 он гэхэд өсгөхөөр амлажээ. ХХС-аас 2008 онд Чили, Аляск, Норвеги улсын байгалийн баялагийн зохицуулдаг туршлагыг судалж, үндэсний баялгийг Монголын иргэн бүрт түгээхээр болсон байна.
Энэхүү сангийн эхний санхүүжилт Оюу толгойн зэс, алт олборлолтын төслөөс орж ирсэн. Вашингтоны олон нийтийн байгууллага Бруклиний Институт 2013 он дуусахад энэ олборлолтоос хамааран ДНБ 30%-д хүрч, татварын орлого сүүлийн 50 жилд байгаагүйгээр өсч 30 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Дэлхийд томоохонд тооцогддог Монголын таван толгойн коксжсон нүүрсний орд газраас 2 тэрбум долларын нэмэлт санхүүжилт хүний хөгжлийн санд ирэх юм.
11 сард сангийн сайд асан С.Баярцогт 2012 оны 7 сард хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 128,000 төгрөг ($90) байршуулна гэжээ. Мөн 55 дээш насны эмэгтэчүүд, 60 дээш насны эрэгтэйчүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгний ($704) тэтгэмж олгохоор төсөвлөв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 11 сарын үзүүлэлтээс харвал монгол хүний хөгжлийн индекс 2010 онд 0,647 байснаа 0,653 болон өсч 187 орноос Монголын хүний хөгжлийн сан 110-д эрэмблэгджээ. Хүний хөгжлийн итгэлцүүр /ХХИ/ нь амьдралын дундаж наслалт, боловсролын түвшин, амьжиргааны хэм хэмжээ, нэг хүнд ноогдох үндэсний нийт орлогоор хэмжигддэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 1980-аас 2011 оны ХХИ-ийн үзүүлэлтээс харахад Монгол хүний амьдралын дундаж наслалт 11,2 жил, суралцах дундаж жил 2,6 , суралцах магадлалт жил 3,3 жилээр өссөн байна.
2011 оны 8 сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Ё.Отгонбаяр хэвлэл мэдээллээр: “Төрөөс боловсролын салбарт анхаарал хандуулж хүний хөгжлийн сангаас 133,000 оюутнуудад 2011 оны сургалтын тэтгэлэг болох 500,000 төгрөгийг ($352) оюутан бүрт олгохоор болсон” гэв. 2012 онд тус сангаас оюутнуудад 491,960 ($346) төгрөг дахин олгож, оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахаар болжээ.
Ерөнхий сайд С. Батболд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулахад хүний хөгжлийн сангаас 9.3 тэрбум төгрөг зарцуулсан болохыг дурдав. Дэлхийд хамгийн бага хүн амын нягтралшилтай Монгол улс нь эрүүл мэндийн халамж үйлчилгээг сайжруулах хариуцлагатай сорилттой тулгараад байгаа бөгөөд 1990-ээд оны тарчиг төсөв, өргөн уудам газар нутаг, малчдын нүүдлийн амьдралын хэв маяг зэрэг асуудлууд мөн багтаж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2009 оны байдлаар 1000 хүн тутамд нийслэлд 2.57 их эмч, орон нутагт 2,75 их эмч ноогдож байна. Тус улсад 16 тусгай эмнэлэг, 4 дүүргийн эмчилгээ оношилгооны төвүүд, аймгийн 17, дүүргийн 12 болон хөдөө орон нутгийн 6 нэгдсэн эмнэлэгүүд байдаг.
2010 оны 11 сард Монголын эрүүл мэндийн яамны дэд сайд Ж. Цолмон хэвлэл мэдээллээр хэлэхдээ: “ Эрүүл мэндийн салбар Зөвлөлт холбоот улсын эмчилгээний арга барилын үеэс орчин үе рүү шилжиж буй өнөө үед дэд бүтэц , зам тээврийн хангалтгүй байдал эмчилгээ оношлогоог хүндрүүлж, хүмүүс оройтож оношлогдож байна” гэв.
Монгол улсын Засгийн Газараас ХХС –г үр өгөөжтэй зарцуулах, үндэсний хэмжээнд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулахаар төрийн бодлого явуулахын зэрэгцээ энэ оны 7 сард болох парламентийн сонгууль , 2013 оны 5 сард болох Ерөнхийлөгчин сонгуульд тус тус анхаарал хандуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарыг сайжруулах урт удаан хугацааны бодлого нь Монгол улсад уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг ухаалгаар зарцуулж байгааг илтгэнэ.
More From OBG

Chapter Summary
Economic Updates


























