Economic Update

Mongolia: Eyeing economic horizons

Asia | 26 Oct 2012

Монгол Улс : Эдийн засгийн байдлыг дурандахуй

Монгол Улсын гадаад худалдааны өндөр үзүүлэлт болон зарим урьдчилсан тоо баримтаас үзэхэд дараачийн 40 жилд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын жагсаалтанд орох боломжтой байгаа нь урт хугацааны эдийн засгийн чадавхийг харуулах мэт. Гэсэн хэдий ч гадаад худалдааны хувьд хууль тогтоомжын тодорхой бус байдал, төсвийн алдагдал зэрэг нь энэхүү байдалтай одоогоор зөрчилдөж байна.

Энэ оны 8 дугаар сарын сүүлээр олон улсын үл хөдлөх хөрөнгийн зөвлөх компани НайтФранк (KnightFrank) болон Сити Прайвет Банк хамтран Wealth Report 2012 ыг хэвлэн гаргасан байна. Үүнд 2010 оноос 2050 он хүртэл ДНБ жилд дунджаар 6.9% өсч “гүйцэх өсөлттэй” улс орнуудын жагсаалтанд Монгол улс 7 дугаар байранд бичигднэ гэжээ. Дээрх урьдчилсан таамаглалаа Монгол улс дахь томоохон коксжсон нүүрс болон зэсийн ордоос олох орлого дээр тулгуурлан гаргасан байна.

Мөн уг тайланд Ази Номхон Далайн бүсийн хэд хэдэн улс эдийн засгийн өсөлтөөрөө “ дэлхийн шинэ тоглогчид” болно гээд 2010-2050 онд ДНБ жилд дунджаар 6.8% өсөлттэй Индонезийн өмнө Монгол Улс орно гэжээ.

Уул уурхайн ордуудыг гадаадын компаниуд эзэмшихэд хязгаар тогтоох хуулийг санаачлах, гол гол гэрээг дахин хэлэлцэх зэрэг асуудал яригдаж байсан энэ оны сонгууль эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид үзсэн хэвээр байна.

Энэ талаар саяхан сонгогдсон Ерөнхий Сайд Норовын Алтанхуяг 9дүгээр сарын 9 нд болсон олон улсын байгууллагууд болон дипломат төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр гадаадын хөрөнгө оруулалтын чухалыг цохон тэмдэглээд Монгол улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг шинэ Засгийн Газар нээлттэй хүлээн авна гэлээ.

Мөн Засгийн Газар цаашдаа гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн үндсийг сайжруулан, нээлттэй байдлыг эрхэмлэж Хятад, Орос улстай хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлнэ гэж цохон тэмдэглэжээ.

9 дүгээр сард Монголын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан гадаад худалдааны тоо баримт Ерөнхий Сайд Норовын Алтанхуягын онцолсон өөдрөг мэдэгдэлийг баталлаа. 2012 оний эхний 8 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.53 тэрбум ам.долларт буюу жилд 7% өссөн байна. Үүнд нийт экспортод нүүрс (44.5%) давамгайлж жилд 2.87 тэрбум ам.долларт буюу 0.8 % өссөн байна.

Үүний хажуугаар Ерөнхий Сайд Норовын Алтанхуягын Засгийн Газар улс орныг зөв замаар авч явах урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд улсын төсөвт орж ирсэн орлогыг нарийн төлөвлөн зохион байгуулан ажиллах шаардлагатай ажээ.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдэгдэлд энэ оны эхний 8 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.78 тэрбум ам.долларын алдагдалтай буюу 2011оны энэ үетэй харьцуулбал 33.1 % өссөн бол улсын төсвийн алдагдал 483.1 тэрбум төгрөг (348.31 сая ам.доллар)т хүрчээ.

Шүүмжлэгчид ашигт малтмалыг экспортод гаргахаас өмнө аливаа үйлдвэрлэл үйлчилгээ хийж өртөг нэмснээр худалдааны алдагдалыг засах боломжтой гэж үзсэн бол хэд хэдэн дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд төсвийн алдагдалыг багасгахад Засгийн Газар зардлаа багасгах шаардлагатай гэж үзжээ. Хэдийгээр татварын орлого 18.7 % өссөн буюу 437.5 тэрбум төгрөг (315.43 сая ам.доллар)т хүрсэн ч нийт зардал, нийт зээл 1.05 триллион төгрөг буюу 41.6% өссөн байна.

Энэ оны 6 дугаар сард Дэлхийн Банкнаас гаргасан 2012 оны эхний хагасын шинэчилсэн хэвлэлд “Засгийн Газрын зардлын өсөлт төсвийн орлогоос давсан нөхцөлд санхүүгийн алдагдлыг өсгөн түүнчлэн эдийн засгийг хойш нь татах нөхцөл болдог.”гэжээ.

Улсын ашигт малтмалаас олсон орлого нь түүний хамгийн том худалдан авагч болох Хятад улсын эрэлт хэрэгцээнд барьцаа болж болзшгүй хэмээн Дэлхийн Банк анхааруулжээ.Монгол улсын хууль тогтоогчид маш нарийн хашир макро эдийн засгийн байр суурь олж авах хэрэгтэй байна. Банкны салбар дахь эмзэг байдлууд нэмэгдэхээс сэргийлэн, засгийн газрын зардлын өсөлтийг тогтоон, төсөвт суулгаагүй санхүүгийн зардал гарахыг багасган, Монгол улсын Хөгжлийн Банк Санхүүгийн Тогтвортой Байдлын Хуулийн хүрээнд зээлээ олгох зэрэг нь эерэг байдалд хүргэнэ.”

Гадаад худалдааны алдагдлыг багасгах талаар албаны хүмүүсийн Оксфорд Бизнес Группэд өгсөн ярилцлагад Засгийн Газар улс орны хэмжээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжин нэмүү өртөгийн татвараас ангид авч үзэх болон түүхий эдийг экспортлоход роялти татвар төлөх гэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авсан байна. 6 дугаар сард мэдэгдснээр 10 тэрбум ам.долларын өртөг бүхий Сайншанд Аж Үйлдвэрийн Паркад нэмүү өртөг шингэсэн ашигт малтмал боловсруулах үйлдвэр барих ажээ. Барилгын ажил 2013 онд эхэлнэ.

2011 оны 1 дүгээр сарын нэгнээс алт болон зэсний гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын орлогыг орлох татварын оронд ашигт малтмалын зах зээлийн үнэ болон боловсруулсан байдлыг харгалзан үзэж 0-5% ийн роялти (борлуулалтаас нөөц) татвар авахаар тусгасан хуулийн төслийг санаачлсан ба 2009 онд боловсруулсан ашигт малтмалыг экспортлоход 10 % татвар ногдуулсныг тэглэх тухай Нэмүү Өртөгийн Татварын хуулинд өөрчлөлт оруулсныг Их Хурал баталсан.

 

Mongolia: Eyeing economic horizons

Healthy trade figures and predictions that Mongolia will rank among the world’s top-10 fastest-growing economies in the next 40 years has been the source of confidence in the country’s long-term financial potential. However, concerns over trade, regulatory uncertainty and budget deficits threaten the outlook for the near term.

In late August, Knight Frank, an international property consultancy, and Citi Private Bank’s collaborative 2012 Wealth Report predicted that Mongolia will have an average yearly GDP growth of 6.9% from 2010 to 2050, placing the country 7th in the report’s list of global growth generators – countries that can look forward to decades of “catch-up growth”. The firms based their predictions on optimism over revenues from massive coking coal and copper mines in Mongolia.

The report noted that countries in the Asia-Pacific region would become the “new world players” in global growth and ranked Mongolia ahead of Indonesia, which is predicted to register 6.8% growth in the 2010-50 period.

While investors continue to be concerned that growth could be affected by this year’s elections – amid speculation that key contracts would be renegotiated and legislation passed to limit foreign ownership of mineral deposits – newly elected Prime Minister Norov Altankhuyag has moved quickly to reassure them, emphasising the importance of foreign investment when meeting with heads of diplomatic missions and international organisations on September 9.

Altanhuyag said that the new government will remain open to foreign investment, as it plays a significant role in the development of the Mongolian economy. The PM also stated that the government would continue to improve transparency and strengthen the legal framework for foreign investors, stressing that his administration would maintain cooperation with China and Russia.

Optimism raised by Altankhuyag’s remarks has been backed up by trade figures revealed by the National Statistical Office of Mongolia (NSO) in September. External trade turnover reached $7.53bn in the first eight months of 2012, a rise of 7% year-on-year (y-o-y). Meanwhile, exports, which were dominated by coal (44.5%), reached $2.87bn y-o-y, an increase of 0.8%.

However, there are signs that Altankhuyag’s administration will need to carefully manage resource revenues to ensure the country stays on track to meet long-term growth predictions. The NSO also revealed that the foreign trade deficit grew by $1.78bn in the first eight months of this year, a 33.1% increase over the same period in 2011, while the state budget deficit grew to MNT483.1bn ($348.31m).

Critics have argued that the trade shortfall can be eased by adding value to mineral resources before they are exported. However, a number of global financial institutions say that tackling the budget deficit will require a reduction in government spending. Despite tax revenue increasing 18.7% to MNT437.5bn ($315.43m), total expenditure and net lending rose to MNT1.05trn ($757.03m), an increase of 41.6%.

According to the World Bank’s Quarterly Update 2012, published in June, “Government spending growth is outpacing revenue growth, resulting in an increasing fiscal deficit… the exponential growth in capital spending is straining the absorptive capacity of the economy”.

The World Bank has warned that the potential wealth created by resource extraction remains hostage to demand from China, the country’s biggest customer. “Mongolian policy-makers need to adopt a cautious macroeconomic stance. This will entail limiting the build-up of vulnerabilities in the banking sector, reining in the growth of government expenditures, minimising off-budget financing activities and ensuring that the lending of the Development Bank of Mongolia is within the framework of the Fiscal Stability Law.”

To reduce the trade deficit, officials have told OBG that the government has implemented several measures to encourage and promote value-added production in the country by differentiating value-added tax and applying royalty rates to the exportation of raw commodities. The $10bn Sainshand Industrial Complex, announced in June, will also have mineral processing facilities, which should help improve the country’s value-added production. Construction is slated to begin in 2013.

Effective from January 1, 2011, Mongolia imposed a progressive royalty regime in addition to the flat-rate royalty rate of 5%, with rates from 0% to 5% that vary by the market price of the mineral and the level of processing, as a partial replacement for a 68% windfall-profits tax on copper and gold. That step followed the parliament's approval in 2009 of an amendment to the Law on VAT that states “processed mineral products” are subject to 0% VAT rather than 10% only if exported.

Chapter Summary